스킵 네비게이션

  1. 컨텐츠
  2. 메인메뉴
  3. 서브메뉴
  4. 하단메뉴

ОУ-ын оюутны үнэмлэх

ОУ-ын оюутны үнэмлэх

국제학생증 샘플 이미지

ОУ-ын оюутны үнэмлэх(ISIC) гэдэг нь гадаадад аялаж байгаа оюутнууд ОУ-д оюутан гэдгээ баталж тухайн орноос үзүүлдэг оюутны төрөл бүрийн хөнгөлттэй бараа үйлчилгээг хэрэглэх боломжтой Юнескогоос баталсан дэлхийн хэмжээний үнэмлэх юм.

Дэлгэрэнгүй зааварчилгаа
Олгох эрхтэй хүн

Бакалавр, магДСтрын оюутан болон чөлөө авсан оюутан(магДСтрын сургалтаа дуусгасан бол хамаарахгүй)

Олгох арга

ОУ-ын оюутны үнэмлэх авах өргөдлийг дарж, онлайнаар авах→биеийн байцаалтаа үзүүлж шалгуулах

Олгох хугацаа

Ажлын байрыг дэмжих төвд очиж шууд авах

Олгох газар

Үчун байр 3-р давхар, Ажлын байрыг дэмжих төв(Нэгдсэн захиргааны байр дотор)

Хүчинтэй хугацаа

16 сар (12-р сараас дараагийн дараа жилийн 3-р сар хүртэл)

Хураамж

Шинээр авах бол 14,000 вон

Хөнгөлөлт

Агаарын нДСлэг, зорчигч тээвэр, зочид буудал, музей, түүхийн дурсгалт газар, соёлын өв гэх мэт

Мэдүүлэг өгөх арга
  • ОУ-ын оюутны үнэмлэхийн шаардлага ба хөнгөлөлтийн талаарх лавлагаа
    Солонгосын ОУ-ын оюутан солилцох хамтын ажиллагааны холбоо: (KISES): 02) 733-9393 (http://www.isic.co.kr)
  • ОУ-ны оюутны үнэмлэх мэдүүлэг өгөх тухай лавлах
    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв :: 02) 760-4295
Дэлгэрэнгүй зааварчилгаа

ОУ-ын оюутны үнэмлэхийн дэлгэрэнгүй зааварчилгаа GO

Дэлгэрэнгүй танилцуулга

ОУ-ын оюутны үнэмлэх(ISIC) авах тухай
  • ОУ-ын оюутны үнэмлэх гэдэг нь?

    International Student Identity Card-ыг 1950 онд төрийн бус ОУ-ын байгууллага болох ОУ-ын оюутны аялалын холбооноос анх санаачилсан ба, 1976 оноос хойш Юнескогийн дэмжлэгээр илүү өргөн хүрээг хамрах болж одоогийн байдлаар 100 гаруй гишүүн улстай болсон дэлхийн хаана ч оюутны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг учир хэлний бэлтгэл болон аялал хийх гэж байгаа оюутнуудад зайлшгүй хэрэгтэй зүйл юм.

  • ОУ-ын оюутны үнэмлэх авах зааварчилгаа
    • Авах эрхтэй хүн: Бакалавр, магистрын оюутан(магистрын сургалтаа дуусгасан бол хамаарахгүй)
    • ОУ-ын оюутны үнэмлэх авах шатлал : Интернэтээр мэдүүлэг бөглөөд биеийн байцаалтын хамт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээр ирэх
    • ОУ-ын оюутны үнэмлэх олгох газар : Үчун байр 3-р давхар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв(Нэгдсэн захиргааны байр дотор-760-4295)
    • ОУ-ын оюутны үнэмлэх олгох хугацаа : мэдүүлэг өгсөн өдөр тэр даруй
  • ОУ-ын оюутны үнэмлэхийн хүчинтэй хугацаа
    • Хүчинтэй хугацаа нь 12-р сараас эхлэн дараагийн дараа жилийн 3-р сар хүртэл буюу нийт 16 сар хүчинтэй.
    • Өмнөх жилд нь ОУ-ын оюутны үнэмлэх авсан бол дараа жилд нь дахин авахдаа бага хэмжээний хураамж
      төлөөд(анхаарах) хүчинтэй хугацаа нь авсан өдрөөс хойш 1жил 4 сар биш гэдгийг анхаарна уу.
    • Хүчинтэй хугацаа нь тогтоогдсон байдаг учир хэлний бэлтгэл болон аялалаар явах төлөвлөгөөтэй байгаа бол урьдчилаад авбал ашигтай. Ялангуяа 2-р сард төгсөх гэж байгаа бол урьдчилан авах нь чухал юм.
  • ОУ-ын оюутны үнэмлэхийн хөнгөлөлт
    • ОУ-ын бэлэн мөнгөний карт
      • "Вэхуан" банкны бэлэн мөнгөний үйлчилгээ хийж болдог ОУ-ын оюутны үнэмлэх нь гадаадад аялах үед бэлэн мөнгийг тухайн орны мөнгөн тэмдэгтээр ямар ч саадгүйгээр ATM бэлэн мөнгөний машинаас авах боломжтой.
      • ОУ-ын оюутны үнэмлэхээ авч очоод Вэхуан банкнаас аль ч цэгээс очиж авах боломжтой.
    • Ченжийн хөнгөлөлттэй үйлчилгээ
      • Бэлэн мөнгө солиулахад "Вэхуан" банкинд очоод ОУ-ын оюутны үнэмлэхээ үзүүлбэл ханшны хөнгөлөлт авах боломжтой.
    • ОУ-ын ярианы карт
      • Гадаадад аялаж байгаа оюутнуудад зайлшгүй хэрэгтэй ОУ-ын ярианы картыг тусад нь худалдаж авалгүйгээр ОУ-ын оюутны үнэмлэхийн сайт руу орж үнэмлэхнийхээ баруун доод буланд байх 12 оронтой тоог оруулж мөнгөөр цэнэглээд ОУ руу ярих боломжтой.
    • Оюутны онгоцны тийз
      • ОУ-ын оюутны үнэмлэхтэй хүнд олгогддог SATA онгоцны тийз нь тухайн газраасаа захиалгаа өөрчлөх/гээсэн тохиолдолд дахин авах зэрэг үйлчилгээг ОУ-ын оюутны аялалын компаниар дамжуулан авч болох ба энгийн оюутны билетээс 10-40 хувийн хөнгөлөлттэйгөөр авах боломжтой.
      • Онгоцны тийзийг зөвхөн Оюутны аялал дагнасан компани (Kises Tour 02-733-9494)-аас худалдан авах боломжтой.
    • Нийтийн тээврээр зорчих билет
      • Европ, Австрали, Шинэ Зеланд, Канад, АНУ-д хөнгөлөлт эдлэх боломжтой ба Солонгосын хилээр гарахаасаа өмнө урьдчилан Оюутны аялал дагнасан компаниас худалдаж авна уу.
    • Зочид буудал захиалга үйлчилгээ
      • Интернэт болон Оюутны аялал дагнасан компаниар зочид буудал захиалах боломжтой.
    • Оюутны даатгал
      • AIG / CHUBB гэсэн хоёр даатгалын компаны хураамж болон гэрээний нөхцөлийг сайтаас харж харьцуулан үзээд гишүүнээр элсэх боломжтой. ОУ-ын оюутны үнэмлэхийн дугаараар элсвэл онцгой хураамжийн үйлчилгээг авна.
    • Бусад үйлчилгээ
      • Соёлын өв, түүхийн дурсгалт газар, музейд үнэгүй орох болон хөнгөлөлт авах боломжтой.
        ОУ-ын оюутны үнэмлэхийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг (www.isic.co.kr) хаягаас авна уу.
  • TARGET SERVICE
  • print

Quick Service

  • Хансоны танилцуулга
  • Элсэлтийн мэдээлэл
  • Хамтын ажиллагааны байдал
  • Кэмпосын байршил
  • Солонгос хэлний хөтөлбөр
  • Насан туршийн сургалтын хөтөлбөр
close
맨위로