Хансон Их Сургуулийн танилцуулга видео
БНСУ-ын нийслэл Сөүл хот, Сөүлийн төв Хансон Их Сургуулиаc дэлхий ертөнцийн төсөөллийн давалгаа эхэлнэ. Төсөөлөн бодох чадвараараа гайхалтай гэрэл цэцруулсан Сөүл хотын төв, төсөөлөн бодох чадварын инкубатор Хансон Их Сургууль!
Хансон Их Сургууль, Со Хуажон туслах профессор, IT нэгдсэн инженерчлэлийн факультет
Хансон Их Сургуулийн боловсролын систем нь бүтээлч сэтгэлгээтэй боловсон хүчин бэлтгэхэд чиглэсэн байдаг. Зүгээр нэг мэдлэг боловсролтой болоод зогсохгүй, оюутан асуултынхаа хариултыг бие даан олж мэдэх, өөрийн гэсэн замыг нээх аргыг эзэмшүүлдэг хөтөлбөр, үүнийг л жинхэнэ “сургалт” гэх болов уу гэж бодож байна.
Хансон Их Сургууль “Төсөөлөн бодох чадвар бол ертөнцийг өөрчлөх шинэ санааны ундарга, глобал боловсон хүчний гол ур чадвар мөн” гэдэгт итгэдэг учраас төсөөлөн бодох чадвараар мөрөөдлөө биелүүлдэг их сургууль, ертөнцийг өөрчлөх төсөөлөн бодох чадвартай шинийг санаачлагчдыг бэлтгэн гаргахад Хансон Их Сургуулийн бүх нөөц бололцоог дайчилж байгаа билээ. Дотоодын их сургуулиудаас анх удаа бүрэн хэмжээний трак тогтолцоог нэвтрүүлсэн. Хансон Их Сургууль нь трак тогтолцоонд үндэслэн тусгай мэргэжлийн нэгдсэн сургалтыг явуулж, оюутнууд олон салбарын академик туршлаггыг судалж, хавсарсан трак сонгох замаар өргөн мэдлэг, чадварыг эзэмшихэд дэмжлэг үзүүлж байгаа юм.
Түүнчлэн дэлхий ертөнцтэй холбох төрөл бүрийн хөтөлбөрөөр дамжуулан глобал төсөөлөн бодох чадварыг хөгжүүлж, хайр болон хуваалцлыг бодит болгож, хамтын нийгмийн ойлголт, нээлттэй сэтгэлгээ, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг боловсролыг эзэмшсэн, голлох боловсон хүчин болж хөгжихөд тусалж байна.
Хансон Их Сургууль, И Дунмин 3-р курсийн оюутан, Худалдааны факультет
Сайн байна уу? Хоргүй, хүнсэнд хэрэглэдэг шавьжаар эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Yummy Bugs”-ын захирал И Дунмин байна.
Би ерөнхийдөө байгаль орчны бохирдол, нийгэмд ээлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын талаар их сонирходог байсан юм. Хоргүй, хүнсэнд хэрэглэдэг шавьжаар байгаль орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд шим тэжээлээр баялаг учир хүмүүст маш их хэрэгтэй юм байна гэж бодоод “Yummy Bugs”-ыг үүсгэн байгуулах болсон. Анх гарааны бизнесээ эхлүүлж байхад олон асуудалтай тулгардаг байсан хэдий ч манай сургуулийн профессорууд бидэнд асуултын хариултыг зааж өгөхөөс илүүтэйгээр өөрөө бодож олох чадвартай болгож сургасан байсан. Энэ бүгд намайг илүү өргөн цар хүрээтэй бодож сэтгэх чадвартай болгож, сайн үр дүнд хүргэсэн гэж боддог.
Төсөөлөн болох чадвар дэлхий ертөнцийн ирээдүйг илүү гоё болгоно гэсэн Хансон Их Сургуулийн бат итгэл, тэрхүү итгэлийн үр дүн тэмцээн уралдаанд тэргүүлсэн үр шимээс харагдаж байна. Мөн түүнчлэн ирээдүйн зохион бүтээгчдийн чадавхийг бэхжүүлэхэд хүчин зүтгэж байгаа Хансон Их Сургуулийн чин сэтгэлийн дэмжлэг дор оюутнууд гарааны бизнесийн салбарт ч өндөр амжилт үзүүлж байна. Хансон Их Сургуулийнхны төсөөлөн бодох чадварын ДНХ нь хашаанаасаа гарч, сургуулийн гадна ч илт харагдаж байна. Олон нийттэй харилцаж, бүх зүйлийн үнэ цэнийг өсгөж, нийтийн эрх ашиг, хамтын амьдралыг бий болгох төсөөлөн бодох чадвартай бүтээлч Хансон Их Сургуулийнхан дэлхий ертөнцийг өөрчилж байна.
Хансон Их Сургуулийн төгсөгч Ким Минсон, “Хёндэ Хоме Шопинг” шоуны хөтлөгч, Бүжгийн факультет
Зөвхөн үгээр “төсөөлөн бодох чадварын инкубатор” бус үнэхээр сургуульд суралцаж байхдаа; би бүжгээр сурч байсан юм. Бүжгийн чиглэлээр сурч байна гээд зөвхөн бүжигтэй л холбоотой зүйлд анхаараагүй юм. “Би юу хийхийг хүсч байгаа юм бол?” гэсэн асуултыг өөрөөсөө асууж байсан. Их сургуульд элсэж ороод “Би өөрийнхөө мэргэжилд дуртай юу?”, “Би энэ чиглэлээр цаашид ажиллах болов уу?” гэсэн бодолд автахдаа “Минсон оо, чиний хийхийг хүсэж байгаа зүйл чинь юу юм бэ?” гэсэн асуултыг өөрөөсөө асууж чадаж байсан сургууль бол Хансон Их Сургууль байсан гэж бодож байна. Мөн миний хийхийг хүссэн зүйл өөрчлөгдөхөд Хансон Их Сургууль идэвхтэйгээр дэмжлэг үзүүлж тусалсан. Энэ нь миний хувьд Бүжгийн сургуульд сурч байсан ч гэсэн шоуны хөтлөгч болох болсон гол хөдөлгөгч хүчин зүйл байсан байх.
Хүсэл, эрмэлзэл, өөрийн гэсэн шинэ санаагаар дэлхий ертөнцийн хаана ч байхгүй шинэ замыг нээдэг Хансон Их Сургуулийнхан. Тэдний нээж буй хязгааргүй боломж дэлхий ертөнцөд өнөөдрийг чичрээж, маргаашийн түүхийг өөрчилж байна.
Дэлхий ертөнцийн бүх шинэ зүйлийг бүтээх хязгааргүй төсөөлөн бодох чадварын төв, төсөөлөн бодох чадварын инкубатор Хансон Их Сургууль!
Дотоодын их сургуулиудаас хамгийн анхны трак тогтолцоо / Бүтээлч нийгмийн ухаан, урлагын сургууль, 9 трак / Ирээдүйн нэгдсэн нийгмийн шинжлэх ухааны сургууль, 11 трак Дизайны сургууль, 10 трак / IT шинжлэх ухаан, технологийн сургууль, 15 трак / Төсөөлөн бодох чадвараар боловсон хүчин бэлтгэх сургууль / 48 трак
Олон соёлт, урлаг, нийгмийн халамжийн трак, Олон улсын стандартыг нутагшуулах түүхийн трак, Мэдээллийн системийн трак, Хувцасны загвар зохион бүтээгчийн трак, Ухаалаг роботын трак, Хөрөнгө оруулалтын бизнесийн удирдлагын трак, Төсөөлөн бодох чадварын инкубатор
Гадаадын сайн дурын баг: БНХАУ, Вьетнам, Балба, Монгол зэрэг нийт 11 улсад сайн дурын багийг илгээдэг / Сургалт зохион байгуулж, ур чадвараараа хандив өгөх сайн дурын арга хэмжээ зохион байгуулдаг
АНУ-д дадлага хийх: АНУ-ын аж ахуйн нэгжид дадлага хийх хөтөлбөрт мэргэжил тус бүрээс оролцуулж туршлага судлуулах, Англи хэлний ярианы чадварыг сайжруулах, АНУ-ын соёлтой танилцах, солилцооны хөлтөлбөр
HSF: Тусгай сэдэв (Үндсэн мэргэжил, туслах мэргэжил, сонирходог салбар)-ээр шилдэг байгууллагуудтай танилцаж, судлах боломж олгож, багийн гишүүд тус байгууллагуудад биечлэн айлчлах, улс орон болон байгууллагуудыг судлах, танилцах
Өөрөө бие даан суралцах ур чадварыг олгох сургалт / шавьжны врауни багц бүтээгдэхүүн
БНСУ-ын барилгын дотор заслын барилгачдын нийгэмлэг/ БНСУ-ын барилгын дотор заслын уралдаан/
Бүтээгдэхүүн дизайны факультет_Юү Бёнду_Интерьер дизайны факультет_Со Гивон, Ким Минги / Шилдэг шагнал / Хагарсан хэсэг, Хэлтэрхий
Хөрөнгө оруулалтын гарааны бизнесийг дэмжих төв / Гарааны бизнесийн санаа шалгаруулах тэмцээн / Мэдээллийн системийн инженерчлэлийн факультет_И Гоннён, Со Жонмин, Шин Мёнгүг / Алтан медал хүртсэн / “Deep Learning”-г ашиглан дүлий хүмүүст зориулсан хэлмэрчлэх төхөөрөмж
Төсөөлөн бодох чадварын инкубатор
Хансон Их Сургуулийн кэмпус таун Сонгуаг тосгон түүх, соёл, урлаг / бүс нутгийн иргэдтэй хамтардаг Хансон Их Сургуулийнхан
Эко-технологид үндэслэсэн аж үйлдвэрийн эрдэм шинжилгээний хувцасны загвар зохион бүтээх наадам
“Самсунг дисплей”-д тэнцсэн_И Хёгжү (Тоног төхөөрөмжийн систем инженерчлэлийн факультет 11 оны элсэгч) / Дэлхийд алдартай цүнхний дизайнер_Им Сан-А (Бүжгийн факультет 91оны элсэгч) / Азиудаас хамгийн анхны Bally ахлах дизайнер_Сог Юнбэ (Аж үйлдвэрийн дизайны факультет 92 оны элсэгч) / Дэлхийд алдартай дизайнер гэр бүлийн хос_Стив ба Юни P (Хувцас, нэхмэлийн факультет 96 оны элсэгч) / “Хун эгч”-ээр алдаршсан_И Сонхун (Визуал дизайн факультет 11 оны элсэгч)
Шинэ дэлхий ертөнцийг бүтээх Хансон Их Сургуулийн төгсөгчид